Булган аймгаас Улаанбаатар хотыг зорьсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Булган аймгаас Улаанбаатар хотыг зорьсон хоёр иргэнийг эрэн хайж байна

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/“Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдрийн 11:30 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.20-ны өдрийн 11:40 цагаас “Сэлэнгэ” амралт гэдэг газраас “Буурлын-Ар” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:00 цагт түр зогсоосон.