АЛБАН БИЧИГ: Тавантолгойн нүүрсний тоосонцор БНХАУ-ын байгаль орчинд аюул дагуулж эхэлсэн үү

АЛБАН БИЧИГ: Тавантолгойн нүүрсний тоосонцор БНХАУ-ын байгаль орчинд аюул дагуулж эхэлсэн үү

Хөл хорионы энэ үед эдийн засаг,  цаашлаад валютын ханшаа тогтвортой барих нь Засгийн газар, Монголбанкны үндсэн үүрэг. Учир нь айлаар бол бид мөнгө олох ёстой. Тэр нь бол валют. Манай улсын гол валют болдог, экспортод гарч гадаадад борлуулагддаг бүтээгдэхүүн нь алт, зэс, нүүрс. 

-НҮҮРСНИЙ ЗАДГАЙ ОВООЛГО АГААР, БАЙГАЛЬ ОРЧИНД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА ГЭХ БОЛЖЭЭ-

Манай улс Тавантолгойн нүүрсээ БНХАУ руу экспортод гаргахдаа төмөр зам байхгүй тул автомашинаар зөөвөрлөдөг. Тэгвэл манай Тавантолгой нүүрсийг худалдан авдаг компаниуддаа БНХАУ-ын төрийн байгууллагуудаас “Задгай нүүрсний тоосонцор нь хүрээлэн буй орчин, агаарт сөрөг нөлөө үзүүлж байгааг анхааруулж, нүүрсний задгай овоолго хийлгэхгүй байх” гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн байна. 

Энэ нь Тавантолгойн нүүрсний экспортод нөлөөлөх үү гэсэн асуултыг гаргаж байгаа юм. 

Тодруулбал, Манай хил залгаа БНХАУ-ын хотын захиргаанаас нүүрс импортын аж ахуй нэгжүүддээ энэ сарын 30-ны өдрөөс өмнө дараах ажлуудыг хийж гүйцэтгэ гэсэн чиглэлийг өгсөн байна.

ҮҮНД:

  • 2020 оны 11 дүгээр сарын 30-наас өмнө Хяналтын бүсэд байгаа задгай нүүрсийг агуулах руу шилжүүлэх тээвэрлэх ажлыг гүйцэтгэнэ. Уг тээвэрлэлтийг хэрэгжүүлэхдээ задгай тээвэрлэлт хийж буй автомашинууд зориулалтын биризэнт материалаар бүрэн битүүлж, нүүрсний тоосонцрын бохирдол үүсгэхгүй байх тал дээр бүх аж ахуйн нэгжүүд /гадаад худалдааны/ идэвхтэй хамтран дэмжин ажиллах
  • 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нүүрс хадгалах агуулахтай гэрээ байгуулаагүй аж ахуй нэгжүүдийн задгай нүүрс импортлохыг зогсоох. 
  • 2020 оны 11 дүгээр сарын 30 өдрөөс хойш бүх аж ахуйн нэгжүүд задгай нүүрсний овоолго хийхгүй бөгөөд нүүрсний задгай овоолго хийвэл холбогдох байгууллагад мэдэгдэж “Уур амьсгалын бохирдлоос урьдчилан сэргийлэх хууль”-ийг үндэслэн торгууль ногдуулна” гэсэн шаардлагыг тавьж эхэлжээ. 

Учир нь задгай нүүрсний овоолго, тоосонцор нь агаарт болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, тус улсын иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байна гэсэн утгатай дүгнэлтийг ӨМОЗО-ны шалгалтын комиссоос гаргаж 2020 оны 11 дүгээр сарын 30 ны өдрөөс өмнө дээрх ажлуудыг яаралтай хийж гүйцэтгэ гэсэн чиглэлийг өгсөн байна. 

-БНХАУ-ЫН ГААЛИЙН ХЯНАЛТЫН ОРХИГДСОН АВТОМАШИНУУДЫГ ТАТАН АВАХ АЖЛЫГ ЗОГСООНО -

Мөн БНХАУ-ын хилийн боомтын гаалийн хяналтын талбайд орхигдсон манай зарим иргэдийн нүүрс тээврийн нэлээдгүй тооны автомашин байдаг байна. Энэ талаар зохих төрийн байгууллагууд БНХАУ-тай тохиролцож, тус автомашинуудыг буцааж авах ажлыг хийж байтал, манай улсад хөл хорио тогтсоны улмаас энэхүү ажлыг энэ сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоож байгаа ажээ.