Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг жолооч нарын эрүүл, аюулгүй орчин нөхцлийг хангах хүрээнд “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-ийг 2020 оны 10 дугаар сарын 19-өөс 24-ны өдрүүдэд ЭМЯ “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Энэ удаагын “Төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг”-т нүүрс тээврийн үйлчилгээ эрхлэгч 138 компанийн 2000 орчим жолооч, Цагаан хад суурьшлын бүсийн оршин суугчид хамрагджээ.