Улсын Их Хурал, Засгийн Газрын хэрэгжүүлж буй зээлийн хүүг бууруулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийг зорилтот бүлэгт чиглүүлэн агаар орчны бохирдлыг бууруулах, барилгын салбарыг дэмжих зорилгоор Орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах шийдвэр гарсантай холбогдуулан Төрийн банк нь орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгож байна.
Орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн журмаар “Үндсэн зээлдэгч” нь Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх ба тус заалт нь хамтран зээлдэгчид хамаарахгүй юм.
Мөн 2020 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацаанд олгогдсон орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээлүүдийг зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүүг зургаан хувь болгон бууруулах ажлыг хийж байна.
Хэрэв та орон сууцны ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа тохиолдолд Төрийн банкны салбар нэгжүүдэд хандах боломжтой юм.
Зээлийн нөхцөл болон зээл олгож буй салбар нэгжийн мэдээллийг https://www.statebank.mn/ тус линкээр авна уу.