Биткойны нэг нэгж нь 12.3 мянган ам.долларт хүрчээ

Биткойны нэг нэгж нь 12.3 мянган ам.долларт хүрчээ

Биткойны дундаж ханш өнгөрсөн хоногт 14 хувиар өсөж, нэг нэгж нь 12.3 мянган ам.доллар давсныг “Coinmarketcap” цахим хуудсанд мэдээлжээ. Хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард  биткойны ханш 12.3 мянгын босгыг давж байсан юм. Одоогоор биткойны зах зээлийн үнэлгээ 227.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд криптовалютын үнэ 2020 оны долдугаар сараас хойш мэдэгдэхүйц өсөж байна. 

Биткоин нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем бөгөөд энэ системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” /гүйлгээнд гаргах/ боломжтой.

Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох ёстой. Анх 2008 оны 11 дүгээр сарын 1-нд өөрийгөө Satoshi Nakamoto гэж нэрлэсэн нэгэн программ зохиогч энэ системийг гаргажээ. Гэхдээ биткойныг сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Nakamoto-г хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Nakamoto-гийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.