Экспорт өмнөх сараас 16.9 хувиар өсжээ

Экспорт өмнөх сараас 16.9 хувиар өсжээ

Монгол Улс энэ оны эхний долоон сард 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллар болсныг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр танилцууллаа.

Тодруулбал, экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар болж нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 782.8 (17.1%) сая ам.доллароор, импорт 565.2 (16.1%) сая ам.доллароор тус тус буурсан байна.

Харин долоодугаар сард экспорт 960.5 сая ам.доллар, импорт 481.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9%) сая ам.доллароор, импорт 14.2 (3%) сая ам.доллароор тус тус өсжээ.