Олон улсын нислэгийн тоо 75 хувиар буурчээ

Олон улсын нислэгийн тоо 75 хувиар буурчээ

МИАТ компани УОК-ын шийдвэрийн дагуу 44 тусгай үүргийн нислэг үйлдээд байна. Завсрын цэгийг оролцуулснаар нийт 51 удаагийн аяллаар иргэдээ гадаадын улс оруудаас тээвэрлэн иржээ. Тусгай үүргийн нислэгийн үнийн хувьд нислэг үйлддэг чиглэлүүдэд батлагдсан тарифын дагуу нислэг хийж байгаа талаар МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд мэдээллээ.

Өмнө нь тийз авсан зорчигч нь тухайн нислэгт мөрдөж байгаа тарифын дүнгээс хамаарч тодорхой хэмжээний зөрүү төлөх, шинээр тийз авах бол тухайн нислэгт мөрдөж байгаа тарифаар тийзээ худалдан авч байгаа. Харин нэгж нислэгийн зардлын өсөлтийн тухайд зөвхөн нэг талдаа зорчигч тээвэрлэж байгаа нь нэгж нислэгт ноогдох зардлыг нэмэгдүүлж байна. Мөн нислэг бүрийн өмнө агаарын хөлгийн бүхээгийн агаар шүүгчийг солих, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал гарч байгаа. 

2020 оны эхны хагас жилийн байдлаар нийт олон улсын нислэгийн тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 75 хувиар буурчээ. Энэ нь нэг нислэгт ноогдох зардалыг нэмэгдүүлсэн аж. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт есөн чиглэлд 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр нислэгээр 3500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авна” хэмээн мэдээллээ.

 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө