Улсын төсвөөр баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор зогсож, эвдэрч эхэлсэн үү

Улсын төсвөөр баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор зогсож, эвдэрч эхэлсэн үү

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар баригдаж буй “Андлалын өргөө” цогцолбор нь Хэнтий аймгийн Батноров сумын Эхэнбүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт баригдаж буй.

Энэхүү цогцолбор нь 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө хэлбэртэй байх бөгөөд газар газрын сайн эрс андын тангараг өргөж байх утга учир бүхий байгууламж байхаар төлөвлөжээ. Учир нь энэ газар нутагт Тэмүүжин найман шарга морио хайж яваад Боорчитой таарч, андын тангараг өргөж байсан түүхтэй юм байна.

Тус цогцолборыг байгуулах төсөв 5 тэрбум төгрөгөөр хэмжигдсэний 2 тэрбумыг нь улсын төсвөөс гаргаж, үлдсэн 3 тэрбумыг хувийн хэвшил, нутгийн зөвлөлийн хандиваар бүрдүүлсэн гэх мэдээлэл бий. Иймд энэ жилийн улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгасан бөгөөд ирэх жил 600 сая төгрөг тусгуулахаар ажиллаж байгаа хэмээн мэдээлэгдэж байв.

-УЛСЫН ТӨСВӨӨС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ ЗОГССОН УУ-

Тэгвэл улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгийг зарцуулаад буй тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсон бололтой. Учир нь энэ талаар эх сурвалж мэдээлэхдээ “Татвар төлөгчдийн мөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалт гэхэд үнэхээр жул санагдлаа. Түүхэн үйл хэрэг болж байсан газар гэхэд итгэхэд хэцүү л юм. Боорч Тэмүүжин хоёр уулзахдаа зун цаг гүү барьж айраг эсгэж тарвага агнаж байсан цагт уулзсан тухай Монгол нууц товчоонд дурдсан байдаг. Гэтэл өвөлжөө газар юм даа яалтчгүй … Бүтээн байгуулалт үргэлжлүүлэн хийгдэж байгаа, хийгдэх шинж үнэхээр алга. Нэг таван ханатай гэр байна манаач ч алга техник багаж төхөөрөмж алга хийсэн зүйлс эхнээсээ эвдэрч эхэлсэн байна” хэмжээ.