Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 500 машин хил нэвтэрч байна

Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээвэрлэсэн 500 машин хил нэвтэрч байна

Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас урд хөрш рүү Замын-Үүд, Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж байгаа ажээ. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар нүүрс тээвэрлэсэн 500 орчим машиныг хил нэвтрүүлж буй талаар ҮҮХШЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал мэдээлэв.

Өмнө нь манай талаас Ганц мод-Гашуунсухайтын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох санал тавьсан билээ. Хэрэв энэ санал ажил хэрэг болбол боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэн, улмаар нүүрсний экспорт дагаад өсөх боломжтой юм.




Өнөөдөр туулай өдөр

13 цагийн өмнө