Дөрвөн хүн 5 саяыг хожиж, 30 саяын нэг азтан тодорлоо

Дөрвөн хүн 5 саяыг хожиж, 30 саяын нэг азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын 7 дугаар сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 30 сая төгрөгийн нэг супер азтан тодорч, дөрвөн хүн 5 сая төгрөг хожив.

Энд 6 дугаар сарын 1-30-ныг хүртэл хугацаанд хийсэн худалдан авалтын баримтаа энэ сарын 18-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн иргэд хамрагдав. Санамсаргүй түүврийн аргаар явуулдаг сугалаагаар:

  • 30 мянган төгрөг- 29.956 хүн
  • 100 мянган төгрөг- 3030 хүн
  • 1 сая төгрөг- 286 хүн
  • 3 сая төгрөг- 29 хүн
  • 5 сая төгрөг - 4 хүн
  • 30 сая төгрөг- 1 хүн хожиж, Супер азтан боллоо. 

Татварын ерөнхий газраас мэдээлснээр 54 сая 813 мянга 392 төлбөрийн баримт хэвлэгдсэн гарснаас 30 сая 87 мянга 473 баримт бүртгэгдэн сугалаанд оролцох эрхтэй болжээ. НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ 7 дугаар сард багтаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын ерөнхий газар мэдээлсэн. Иргэд худалдан авалт хийсэн баримтаа цахим системд бүртгүүлэх хугацааг мөн энэ 7 дугаар сарын 8-наар дуусгавар болгосон юм.