Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 7 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 7 дугаар сарын 19-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 6 дугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 30 сая төгрөг байна.