ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С-ийг цагдан хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ТОДРУУЛГА: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С-ийг цагдан хориогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий ажилтнуудыг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж, олны анхаарлыг татаад байгаа.

Харин албан бус эх сурвалж Монгол Улсын Засгийн газрын эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл бэлтгүүлэн, олон нийтийн сүлжээнд хуурамч хаягуудаар түгээн ажиллаж байсан гэх хэргээр нэр бүхий албан тушаалтныг шалгаж байгаа гэдгийг мэдээлсэн. 

Тэгвэл цахим орчинд цацагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан С-ийг цагдан хорьж шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Одоогоор хорьсон асуудал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа одоо үргэлжлэн явагдаж байна" гэх хариултыг өглөө. 

Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.