Т.Мандахнар гэх 13 настай охиныг эрэн хайх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна.
Цагдаагийн байгууллагаас Т.Мандахнар гэх 13 настай охиныг 17 дахь өдрөө эрэн хайж байгаа. Тухайн охин 160 см орчим өндөртэй шар царайтай, жартгар нүдтэй, саарал өнгийн малгайтай цамц, дөрвөлжин шоотой улаан өнгийн өмд цагаан өнгийн пүүзтэй гэдгийг цагдаагийн эрэн сурвалжлах мэдээлэлд дурджээ.
Иймд тухайн охины талаарх ач холбогдол бүхий мэдээллийг журмын дагуу үнэлж авах бөгөөд цагдаагийн 94945412, 96300218 дугаарын утсанд мэдээлэх боломжтой юм.