"Саньяа-2026" Азийн элсний VI наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

"Саньяа-2026" Азийн элсний VI наадамд өрсөлдөх тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо

Арван жилийн дараа зохион байгуулагдаж буй Азийн элсний наадамд оролцох Монголын баг тамирчдыг өнөөдөр албан ёсоор үдэн гаргаж, эх орныхоо нэрийг гарган өрсөлдөх их аялалд мордууллаа.

undefined “Саньяа-2026” Азийн элсний VI наадам Хятадын Саньяа хотноо ирэх долоо хоногийн лхагва гарагт нээлтээ хийх гэж байна. Арван жилийн завсарлагын дараа дахин зохион байгуулагдаж буй тус наадам нь Ази тивийн энэ оны анхны томоохон спортын үйл явдалд тооцогдож байгаа бөгөөд нийт 14 спортын 15 төрөлд тамирчид өрсөлдөх юм. Монгол Улсаас энэ удаагийн наадамд спортын найман төрөлд нийт 55 тамирчин оролцохоор байна.

Тамирчдыг үдэх ёслол Монголын Үндэсний Олимпын хороонд болж, албаны хүмүүс баг тамирчдад амжилт хүслээ. Ёслолын үеэр Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын багт төрийн далбааг гардуулан өгч, амжилт гаргахыг ерөөв. Харин энэ удаагийн наадмын туг баригчаар волейболын тамирчин Г.Хандсүрэн сонгогдсон бол багийн ахлагчаар МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Л.Мягмаржав ажиллахаар болжээ. undefined Манай улс өмнөх Азийн элсний наадамд оролцохдоо 7 алт, 4 мөнгө, 8 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тавдугаар байрт шалгарч байсан түүхтэй. Энэ удаа ч тамирчид уг амжилтыг ахиулах зорилготой өрсөлдөх юм.

“Саньяа-2026” наадамд Монголын баг дараах төрлүүдэд оролцоно. Үүнд: Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд эрэгтэй, эмэгтэй баг анх удаа оролцоно Хөнгөн атлетик – 2 тамирчин Элсний гандбол – эмэгтэй 10, эрэгтэй 7 тамирчин Жюү жицү – 12 тамирчин Текбол – 2 тамирчин Элсний волейбол – эрэгтэй, эмэгтэй тус бүр 2 тамирчин Элсний бөх – 4 тамирчин Монголын багийн түрүүч энэ долоо хоногт Хайнань мужийг зорих бөгөөд наадам дөрөвдүгээр сарын 22-ноос 30-ны хооронд үргэлжилнэ.