Монгол Улс 2030 оны Азийн танхимын болон тулааны наадмыг хүлээн авах сүүлийн шатны хоёр орны нэгээр шалгарлаа

Монгол Улс 2030 оны Азийн танхимын болон тулааны наадмыг хүлээн авах сүүлийн шатны хоёр орны нэгээр шалгарлаа

“Милан–Кортина”-2026 Өвлийн олимпын наадам эдгээр өдрүүдэд болж байгаа билээ. 

Тэгвэл ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ССАЖЗЯ-ы сайд Ч.Ундрам нар “Милан–Кортина”-2026 Өвлийн олимпын наадам зохион байгуулагдаж байгаа энэ өдрүүдэд Азийн Олимпын Зөвлөлийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Шэйх Жоаан Бин Хамад Аль Тани болон ерөнхий захирал Хусейн Аль-Мусаллам нартай санал солилцож, 2030 оны Азийн танхимын болон тулааны спортын наадмыг зохион байгуулах талаар үр дүнтэй яриа өрнүүллээ. Монгол Улс тус наадмыг зохион байгуулах шалгаруулалтын эцсийн шатанд шалгарсан хоёр улсын нэг болоод байна. Монгол Улс Азийн Танхимын болон Тулааны спортын наадамд амжилттай оролцож ирсэн түүхтэй.

Хамгийн сүүлд 2017 онд Туркменистан улсын Ашгабат хотноо болсон наадмаас манай тамирчид 5 алт, нийт 30 медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн удаатай. Дараагийн наадам буюу 6 дахь удаагийн Азийн Танхимын болон Тулааны спортын наадам 2026 оны 12-р сард Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдана. Уг наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр ажиллах билээ.