Аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаанд 176 бөхийн барилдаан өнөөдөр боллоо.
Тус барилдаанд Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, ХЦ-ийн 0277-р анги, Эв Монгол клубын бөх, аймгийн харцага Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, "Сэлэнгийн Бодонгууд" клубын бөх, аймгийн начин Оюунчимэгийн Пүрэв-Очир үзүүрлэв.
Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Хантайшир дэвжээний бөх, аймгийн начин М.Өгөдэй шалгарсан бол дунд шөвгийн зургаад аймгийн харцага Б.Өнөржаргал, аймгийн харцага Г.Ганзориг, аймгийн начин Г.Батзориг нар шалгарлаа. Бага шөвөгт аймгийн начин П.Алтанхуяг, А.Ширнэндагва, О.Бат-Эрдэнэ, М.Баяржавхлан, Д.Дашням нар үлдлээ.