Азийн холимог тулааны хамгийн том холбоо "ONE Championship"-ийн ээлжит тулаанууд өчигдөр Тайландын Бангкок хотноо болсон. Манай улсын холимог тулаанч Б.Энх-Оргил Бразилын тамирчин Фабрико Андрадетэй тулалдсан. Улмаар тамирчид таван минутаар таван үе тулалдах байсан ч манай тамирчин Б.Энх-Оргил дөрөвдүгээр үед ялалт байгуулж аваргын алтан бүсний эзэн болсон билээ.
Тэгвэл манай улсын тамирчин Б.Энх-Оргил өөрийн цахим хуудсаараа дамжуулан баярын сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрээр "Тэнгэр ивээ, миний хайрласан бүхнийг. Тэнгэр ивээ, намайг хайрласан бүхнийг…О.Дашбалбар" хэмээжээ.