Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт өглөө 08:10 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлтийн төв нь Богд сумын төвөөс урд зүгт 40 км, Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвөөс хойд зүгт 81 км, Баянхонгор аймгийн Баянлиг сумын төвөөс зүүн зүгт 99 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.