Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.
Уг хурлаар МАН-ын даргыг сонгох юм. Тэгвэл Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ. Тодруулбал, Намын даргад нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Эдийн засаг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлэхээр танилцууллаа. Тэрбээр яг одоо намын гишүүддээ илтгэлээ танилцуулж байна.
Тэрбээр "Миний бие та бүхэндээ МАН, ард түмэндээ эргэн ирнэ гэж итгэл дүүрэн хэлэхээр намын даргад нэр дэвшиж байна. Би 23 насандаа МАН-д элсэж, намын анхан шатны байгууллагаас ажлын гараагаа эхэлсэн. 16 жилийн өмнө Баянзүрх дүүргийн намын анхан шатны байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2015 онд шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байхдаа 10 жилийн дараа өөрөө шадар сайдаар томилогдож, энэ албыг хашин гэж бодож явсангүй. 29 насандаа УИХ намын бүлэгт ажиллаж байхдаа жилийн дараа УИХ-ын гишүүн болно гэж бодоогүй" гэдгийг онцоллоо.