Холимог тулааны Азийн хамгийн том холбоо болох "One FC"-д өрсөлддөг Б.Энх-Оргил ээлжит тулаанаа ирэх сарын 5-ны баасан гарагт Бразилын Фабрико Андрадетэй Тайландын Бангкок хотноо тулалдахаар болжээ.
Монголоос хамгийн анх Ж.Нарантунгалаг гавьяат 2014 онд Японы Кожи Оишиг буулган авснаар аваргын бүс эзэмшиж байв. Улмаар чансааны 4-т эрэмбэлэгдэж байгаа Б.Энх-Оргил Монголоос хоёр дахь удаагаа аваргын бүсийг эзэмших болмжтой байна. Тулааны хамгийн үнэтэй тасалбар нь 10,000 бат буюу ойролцоогоор 1,100,000 орчим төгрөг. Харин рингний ойролцоох суудал нь 4,500 бат буюу ойролцоогоор 500,000 төгрөг болох бол хамгийн хямд тасалбар нь 1,200 бат буюу 133,000 төгрөг байх аж.