Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” жүжиг дахин мэндэлнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Үгүйлэгдсэн хайр” жүжиг дахин мэндэлнэ

Бавуугийн Лхагвасүрэн сангийн хүсэлтээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан Улсын драмын эрдмийн театрын 95 дахь үзвэрийн жилийн нээлтийг “Үгүйлэгдсэн хайр” жүжгээр эхлүүлэх гэж байна.

“Үгүйлэгдсэн хайр” жүжиг 2025 оны 11-р сарын 12-ны өдрөөс Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн Наранбаатарын шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болох юм. Тус жүжгийн гол дүрд жүжигчин Т.Анхзул тоглох юм байна. Энэхүү бүтээл нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн уран сэтгэмж, хүний сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмжийг орчин үеийн тайзны хэлээр дахин илэрхийлэх онцгой уран сайхны үйл явдал болно гэдгийг Улсын драмын эрдмийн театр онцолж байна.