Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ

Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдож эхэллээ

Аж ахуй нэгжүүд орлогын албан татвараас 1 хувийг хөнгөлүүлж, түүгээр нийслэлийн дэд бүтцэд хөрөнгө оруулах боломжтой. Чингэлтэй дүүрэг уг хуулийг анх удаа хэрэгжүүлж, гэр хорооллын 300 айлыг ногоон халаалтын системд шилжүүлэх төслийг эхлүүлж байна.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк болон Эко Сквер Энержи ХХК хамтран гэр хорооллын айл өрхүүдэд гадна агаарыг дулаан болгон хувиргадаг эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.
undefined
 
Энэхүү ажил нь аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд татварынхаа 1 хувийг нийслэлийн дэд бүтэц, байгаль орчны бодит төслүүдэд зарцуулах боломжийг олгодог “1 хувийн хөнгөлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлсэн нийслэлийн анхны жишээ болж байна.  Төслийн хүрээнд агаарын бохирдлын түвшин өндөртэй бүсэд байрлах 300 хүртэлх айл өрхийг ногоон халаалтын шийдэлд хамруулах юм. Ингэхдээ өөрсдийн зардлаар гэрээ бүрэн дулаалсан буюу “дулаан алдалтгүй гэр” батламж авсан айлуудад төхөөрөмж суурилуулах юм. Одоогоор эхний ээлжийн айлууд төхөөрөмжөө хэрэглээд хэвшжээ.  
Агаараас дулаан ялгаруулдаг уг төхөөрөмж нь уламжлалт цахилгаан халаагуураас 3.6–3.8 дахин бага цахилгаан хэрэглэдэг, урсгал зардал багатай, байгальд ээлтэй технологи гэдгээрээ онцлогтой юм.



Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө