Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 05-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
Маргааш буюу энэ сарын 03-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, энэ сарын 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, энэ сарын 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. Улаанбаатарт энэ сарын 03, 06-ны өдөр ялимгүй цас орно. Ирэх долоо эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.