Энэ сарын 05 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар их төлөв цэлмэг. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.