Дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаалын даргаар М.Билгүүн үүрэг гүйцэтгэжээ

Дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаалын даргаар М.Билгүүн үүрэг гүйцэтгэжээ

НҮБ-ын үүсгэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ой өнгөрсөн баасан гарагт/2025.10.24/ тохиосон билээ. Түүхэн ойг тохиолдуулан БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дэлхийн орнуудын энхийг сахиулагчдын хамтарсан ёслолын жагсаал болсон байна.

Ёслолын жагсаал Монголын цэргийн багийн "Хубилай" баазад болсноороо онцлог байна. Тус ёслолын жагсаалын даргаар нь Монгол цэрэг буюу ахмад М.Билгүүн (084) үүрэг гүйцэтгэжээ. Ахмад М.Билгүүн нь "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн оролцогчдын нэг гэдгээр үзэгчид илүүтэй таних билээ.

ВИДЕО: