Улаанбаатарт 2 градус дулаан байна

Улаанбаатарт 2 градус дулаан байна

Маргааш /2025.10.31/ нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +0...+2 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө