Г.Дамдинням: “Шунхлай" ХХК ердийн үед өдөрт 150 мянган литр АИ-92 гаргадаг бол сүүлийн үед 400 мянган литрийг гаргаж байна. Зохиомол хомсдол ийм аюултай

Г.Дамдинням: “Шунхлай" ХХК ердийн үед өдөрт 150 мянган литр АИ-92 гаргадаг бол сүүлийн үед 400 мянган литрийг гаргаж байна. Зохиомол хомсдол ийм аюултай

Сүүлийн өдрүүдэд шатахуун хомстож байна гэх мэдээлэл цацагдаж, иргэд шатахуунаа их хэмжээгээр авсанаас ШТС-уудад олон цагийн оочир, дараалал үүсэж буй.

Тэгвэл өнөөдөр Аж үйлдвэр, үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Шунхлай" ХХК-н нефт хангамжийн агуулахад ажиллажээ. Тэрбээр, “Эднийх ердийн үед Улаанбаатар хотод өдөрт 150,000 литр АИ-92 гаргадаг байсан бол сүүлийн өдрүүдэд 400,000 литрийг өдөр бүр гаргаад дуусаад байна. Зохиомол хомсдол ийм аюултай. Та бүхэн тайван, хүлээцтэй хандаж ердийн хэрэглээгээрээ худалдан авалт хийж хамтран ажиллахыг хүсье” гэжээ.