Ам.долларын ханш өсч 3618 төгрөгт хүрэв

Ам.долларын ханш өсч 3618 төгрөгт хүрэв

Өнөөдрийн байдлаар Монголбанкны нэрлэсэн ханшаар ам.долларын ханш 3593 төгрөг, арилжааны банкуудад 3610-3613 төгрөгөөр, валют арилжааны төвүүдэд 3613-3618 төгрөгөөр арилжаалагдаж байна. Оны эхний улиралд 3539 төгрөг байсан ам.доллар хоёрдугаар улирлын төгсгөлд 3677 төгрөг байсан  бол ханш ийнхүү чангарсаар хамгийн өндөр түвшиндээ хүрээд байна. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал, Засгийн газрыг огцруулсан зэргээр үүссэн байж болзошгүй байгаа юм.