Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Теле хяналтын камер ашиглан илрүүлж байна

Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг Теле хяналтын камер ашиглан илрүүлж байна

Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд Теле хяналтын камераар ухаалаг систем ашиглан улсын дугааргүй тээврийн хэрэгслийг илрүүлэн зөрчлийг арилгуулж байна.

2025 оны 10-р сарын 17, 18, 19, 20-ны  өдрүүдэд энэ төрлийн зөрчилтэй 18 тээврийн хэрэгслийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцсон байна. Иймд иргэд жолооч та бүхэн улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа.