Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Энэ сарын 21-нээс эхлэн энэ сарын 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна гэж Ус уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тодруулбал,  энэ сарын 22, 23-нд нийт нутгаар цас орохгүй. Энэ сарын 24-нд Хөвсгөлийн уулсаар, 25-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарч, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -6...-11 градус, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -1...+4 градус дулаан байна гэлээ.