Зам засвартай холбоотойгоор энэ сарын 25-ны өдөр нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орно

Зам засвартай холбоотойгоор энэ сарын 25-ны өдөр нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орно

Хан-Уул дүүргийн 3, 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх зам, засвар, шинэчлэлтийн ажил энэ сарын 24-ны өдөр 23:00 цагаас эхэлнэ.

Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ны өдөр 23:00 цагаас эхлэн 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болов.

Энэ замаар зорчдог нийтийн тээврийн Ч:9, Ч:7, Ч:7А, Ч:81, Ч69Б, Ч:53, Ч:80, Х:19, ШҮ:2, ШҮ:4, М:3, М:3А, Ч:54 чиглэлд өөрчлөлт орох юм.

Зам засварын ажил аравдугаар сарын 25-ны 23:00 цагт дуусна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.