ВИДЕО: Улсын аварга С.Мөнхбатыг "Ирвэсийн олон улсын элч төлөөлөгч"-өөр сонгожээ

ВИДЕО: Улсын аварга С.Мөнхбатыг "Ирвэсийн олон улсын элч төлөөлөгч"-өөр сонгожээ

Олон улсын ирвэсийн өдөр аравдугаар сарын 18-ны өдөр тохиосон билээ. Эл өдрийг тохиолдуулан Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF)-гаас уг сангийн Монгол дахь хөтөлбөрийн элчээр Улсын аварга С.Мөнхбат ажиллахаар болсныг зарлаж, батламж гардуулсан байна. 

ВИДЕО: 

Энэ үеэр Улсын аварга С.Мөнхбат "Би Монгол цоохор ирвэсийг амьдаар нь хараагүй. Гэхдээ ирвэс хамгаалах сангийн хамт олонтойгоо хамтраад "Ирвэсийн жим" гээд энэ амьтан амьдардаг нутгаар судалгааны ажлаар явж байсан. Бид бүгд өнөөдөр дулаан байранд, ая тухтай орчинд амьдардаг. Гэхдээ энэ дэлхий дээр тэр тусмаа Монгол эх оронд маань бидэнтэй хамт зэрэгцээд амьдардаг маш олон амьтад бий. Энэ амьтдын амьдралын хэв маяг, амьдарч буй орчныг хамгаалах гэх мэт бидэнд анхаарах шаардлагатай зүйл олон байгааг мэдэрсэн. Тиймээс ирээдүйн хүүхэд залуучуудад хандаж хэлэхэд ховордож буй ан амьтдыг хайрлаж хамгаалж, тэдэнтэйгээ цуг оршин тогтнож амьдрахын чухлыг ойлгоно гэдэг итгэлтэй байна" хэмээжээ.