СОР17 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ган, цөлжилт, газрын доройтлыг чухалчлан ерөнхий утгаар газрын менежментийн асуудлуудыг хэлэлцдэг цор ганц олон талт гэрээ болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц 1994 онд батлагдсан бөгөөд Монгол улс уг конвенцод 1996 онд нэгдэн орсон билээ.
2026 онд
- Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил
- Олон улсын цаа бугын аж ахуйн эрхлэгчдийн их хурал /8-р хурал/
- Эмэгтэй фермерчдийн олон улсын жил тохиож байгаа энэ үед,
Монгол улсад СОР17-д дэлхийн 197 орны мянга, мянган зочид төлөөлөгчид чуулснаар
- Уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргаж, бодитой үр дүнд хүрэх болно.
- Донор байгууллагуудын түншлэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ.
- Дэлхий нийтийн урт хугацааны өвийг үлдээхэд НҮБ-ын гишүүн орнууд хамтдаа нэгдэх болно.
Энэхүү бага хуралд Монгол улс
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэх мэт багц санаачлагуудыг танилцуулах , хөрөнгө оруулалтыг татах болно.
COP17 Улаанбаатар. Монголд тавтай морил.