Хэнтий аймаг, Батноров сум Бэрх тосгон тосгоноос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан зам тээврийн осол гаржээ.
Тус дуудлагыг 2025.10.15-ны өдрийн 15:32 цагт аймгийн ОБГ хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож иргэн З /66 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.