Завхан аймаг, Их-Уул сум Цэцүүх багийн “Солонготын даваа”-нд 10.14-ний өдрөөс хойш орсон цасны улмаас цасан бүрхүүл тогтож зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн тул зам зорчих хэсгийг чөлөөлж өгнө үү гэсэн мэдээллийг 10.15-ны өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь 39 дүгээр ангийн алба хаагчид очиж “Солонготын даваа”-ны нөхцөл байдалтай танилцаж, зорчих боломжгүй байгаа газруудад 162 м3 шороо буулгуулж, 500 метр газар шороо асгаж ажиллаж автозамын зорчих хэсгийг нээсэн.
