Уулын оройгоос гулгаж унах эрсдэлтэй байсан автомашиныг аюулгүй газар татан гаргажээ

Уулын оройгоос гулгаж унах эрсдэлтэй байсан автомашиныг аюулгүй газар татан гаргажээ

Завхан аймаг, Алдархаан сум Мандаат багийн “Шар шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ суудлын автомашин уулын уруу унаж осолдох гээд байна гэсэн дуудлагыг 10.15-ны өдрийн 14:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын  “Toyota Land Cruiser-80” загварын суудлын автомашин уулын оройгоос гулгаж унах эрсдэлтэй байсныг ажиллаж, автомашиныг аюулгүй газар татан гаргасан.