Увс аймгийн чиглэлд явж байсан автобусанд хүүхэд мэндэлжээ
2025.10.15ны үүрийн 03.20 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэд явж бсан 07-08 УВС дугаартай зорчигч тээврийн автобусанд зорчиж явсан иргэн гэнэт өвдөлт өгж нярайлжээ.
Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж, Завхан аймгийн Сонгино сумын эмч, сувилагч нар хүйг салгаж, эх нярайг хүлээн авчээ.
Төрсөн эх хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна.
АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ