Нийслэлд өчигдөрөөс /2025.10.09/ эхлэн хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар гэрээт борлуулалтын 395 цэгээр мидлингэн шахмал түлш болон хагас коксон шахмал түлшийг борлуулж байна.
Хагас коксон шахмал түлшийг 25 кг-аар савласан бөгөөд нэг шуудайг 5000 төгрөгөөр борлуулж байна. Хэрэглэгчид “Хотула” апп болон “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан түлшээ авах боломжтой.
Хагас коксон шахмал түлшийг зөв хадгалах нь түлшний чанар, шаталт, аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй байна. Иймд бороо, ус, чийг нэвтрүүлэхгүй, хуурай, тоосноос бүрэн хамгаалагдсан, агуулах, гарааш, зоорь гэх мэт газар байх ёстойг анхаарууллаа. Мөн гадна талбайд газрын доод хэсгээс чийг орохоос сэргийлэн шууд газарт тавихгүй, хучилт хийж хамгаалж, тагтай төмөр саванд гал, зуухнаас хол хадгалах ёстой байна.