Засгийн газар ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийн баг томилон ажиллуулснаар эерэг үр дүнгүүд гарч эхэлжээ. Тухайлбал, олборлолт 22 сая тонн, борлуулалт 18.6 сая тонн, экспорт 20 сая тоннд хүрчээ.
Мөн орлого 1 тэрбумд ам.долларт хүрч, 1.1 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Үүнээс харахад онцгой дэглэм тогтоосоон хугацаанд бүхий л статистик 1.2-1.3 дахин өссөн. Гашуунсухайтаар гардаг нүүрс тээврийн машин есдүгээр сард 880 болж нэмэгдсэн. Нийт 120 удаагийн арилжааг хөрөнгийн биржээр зохион байгуулсны 79 нь амжилттай болсон. 5.9 сая тонн нүүрсийг биржээр арилжаалж, 333 сая ам.долларын орлого олжээ. Биржийн зогссон гэрээ 29 байсан. Энэ гэрээний хэлцлийг хийж 15-ыг нь шийдвэрлэсэн.Ачилтын хувьд, “Чайна энержи”-гийнх 5 дахин өссөн, ам нөхцөлтэй 4 гэрээний ачилт 30 хувь, биржийн гэрээний ачилт 7 дахин өссөн. ЭТТ ХК үйл ажиллагаа явуулсан нийт 15 жилийн хугацаандаа хамгийн өндөр экспортыг есдүгээр сард хийжээ.
Цааш цаашдаа БНХАУ-ын гүн рүү арилжаа хийх, цаашлаад гуравдагч орон руу экспорт хийх боломж бүрдлээ. Уурхайн техникийн бэлэн байдал дээр онцгой анхаарал хандуулсан. Онцгой дэглэм тогтоохоос өмнө 56 хувьтай байсан бол 82 хувьд хүрсэн. Төслүүдийн үйл ажиллагааг бас эрчимжүүлж байгаа. Логистикийн төвийн ажил ихэнх нь дууссан. Нүүрс баяжуулах үйлдвэрийг хөрөнгөд бүртгэх ажилд зарим ажил дутуу байна. Мөн ЭТТ-г нээлттэй хувьцаат компани болгох чиглэлд ажлууд хийгдлээ.2026-2029 оны стратеги төлөвлөгөөг “Эрдэнэс Монгол” нэгдлийнхтэй уялдуулж хийлээ. Энэ есдүгээр сард 219.5 сая ам.доллар компанийн данс руу орсон. Онцгой дэглэмийн хугацаанд 513 сая ам.доллар орж валютын нөөц нэмэхэд хувь нэмрээ оруулсан гэж БЭТ У.Бямбасүрэн хэллээ.