Монголд анх удаа хорт хавдрын эсийг хөлдөөх замаар эмчилж эхэлжээ. Тодруулбал, Улсын хоёрдугаар төв эмнэлэг уушги, ясны хорт хавдрыг хөлдөөх эмчилгээг дөрвөн хүнд хийсэн байна. Энэ эмчилгээ нь хорт хавдрын шаналгаа зовуурь ихтэй үед өвдөлт намдаах, хавдрын тархалтыг багасгах ач холбогдолтой юм.
Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь хөлдөөх эмчилгээ. Энэ эмчилгээ нь мэс заслаар хавдрыг авснаас дүйцэхүйц гэж олон улсад тооцдог байна. Тус эмчилгээг энгийнээр тайлбарлавал тусгай хөлдөөх зүүгээ хавдарт хүргэж байрлуулна. Дараа нь хөлдөөх хийг шахах байдлаар эмчилгээг хийдэг гэж ойлгоход болно. Бусад эрхтэнд сөрөг нөлөө багатай гэдгээрээ онцлогтой юм.