ШУУРХАЙ: "Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" нисэх буудалд буух үедээ шувуутай мөргөлдсөн" гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоц "Чингис хаан" нисэх буудалд буух үедээ шувуутай мөргөлдсөн" гэж мэдэгдлээ

Дэлхий нийтэд тохиолдож буй онгоцны ослын ихэнх хувийг шувуутай мөргөлдсөн осол эзэлж байгаа юм.  

Тодруулбал,  өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13 /2025.04.13/-ны өдөр АНУ-ын Юнайтед Эйрлайнс компанийн Боинг 737-800 онгоц Канад руу нисэхээр Дэнверийн Олон улсын нисэх буудлаас хөөрснийхөө дараа шувуутай мөргөлдөж, нэг хөдөлгүүр нь шатсаны улмаас ослын буулт хийсэн. Мөн 2024 оны арван хоёрдугаар сар /2024.12/-ны өдөр БНСУ-ын “Jeju Air” компанийн Boeing 737-800 онгоц шувуутай мөргөлдөж нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болж осолдсоны улмаас 181 зорчигч амиа алдсан юм. 

Тэгвэл онгоц шувуутай мөргөлдөх осол гарах нөхцөл ч манайд бүрэлдсэн байж болзошгүй байна.

Хамгийн ноцтой нь энэхүү эрсдлийг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас холгүй газарт хоол, хүнс хийж борлуулж байгаа иргэд үүсгэж байж магадгүй байна. Учир нь иргэдийн хоол, хүнс худалдаалах орчныг дагаж шувуу цугладаг байна.

Энэ талаар “Бат инженер” нэрээр Иргэний нисэхийн салбарт танигдсан Ц.Бат өөрийн твиттер хуудастаа, "Маш их анхааруулсан. Албан албан бусаар шаардсан, гуйсан. Шувуу цуглах үйл ажиллагаа онгоцны бууж хөөрөх орчимд бүү гаргаачээ гэж. Асуудал эхэллээ шүү Төв аймгийнхаан. Та нар нүүгээд явсан ч үлдээсэн хог, шавхруу, яс үс чинь шувуу татсаар л байна" хэмээн өнөөдөр /2025.10.04/ мэдэгдээд хоёр гэрэл зураг бүхий мэдээллийг нийтэлсэн байна.

Харин түүний нийтэлсэн Viber чатын зурвас бололтой зурагт,  “CCA901 B-38M B225N Бээжингээс 09:11-д хөөрч Чингисхаан 11:00-д зурвас 29-р буусан. Буух үедээ 3 метр орчмын өндөрт шувуутай мөргөлдсөн. Онгоцоо шалгаж байна. Болжморын сэг олдсон байна” гэсэн мессежний зурвас байх аж. Харин энэхүү үйл явдал нь хэзээ болсон, ямар авиа компанийн онгоц байсан талаар тэрбээр тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд, "Air china компанийн онгоц Чингис хаан нисэх буудалд буух үеэр нь ийм үйл явдал болсон" гэж мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө