Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Тагийн нуур” гэх газраас 24 настай эрэгтэй И тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэснээр тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдож, аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт нас барсан талаар Онцгой комиссоос мэдээлсэн.
Иймд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд энэ сарын 8-15 ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоогоод байгаа юм. Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг бүрэн хааж, ЕБС, цэцэрлэг, ШУТИС-ийн харьяа политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрийг хүртэл цахим хэлбэрт бүрэн шилжүүлээд байгаа юм. Тэгвэл тарваган тахлаар өвчилж, нас барсан 24 настай иргэний цогцсыг зохих журмын дагуу шатааж, чандарласан байна. Учир нь уг өвчнийг цааш тараахаас сэргийлж, цогцсыг шатаадаг байна.