О.Бямба-Эрдэнэ Дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарав

О.Бямба-Эрдэнэ Дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарав

Английн Ливерпүүл хотын M&S Bank Arena-д болж буй Боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын тамирчин Отгонбаатарын Бямба-Эрдэнэ шөвгийн 16-д Туркийн Нецат Екинчиг шүүгчдийн саналаар 3:2-оор яллаа. Ингэснээр тэрбээр шөвгийн наймд шалгарав.

Өмнөх тулаандаа О.Бямба-Эрдэнэ Литвын Александр Трофимчукийг ялсан бол ийнхүү хоёрдахь ялалтаа байгуулснаар шөвгийн дөрөвт шалгарахын төлөө өрсөлдөхөөр болж байна. Түүний дараагийн өрсөлдөгч нь тэмцээнийг зохион явуулагч орны тамирчин буюу Английн боксчин Камара Одель аж.