Цагдаагийн байгууллагад өнгөрсөн долоо хоногт нийт 164 залилах гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс телеграммаар цахим цагийн ажил хийлгэж, мөнгө өсгөнө, урамшуулал олгоно. Мөн бараа бүтээгдэхүүн, автомашины сэлбэг хэрэгсэл зарна гэх зэрэг зарын дагуу дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр телеграммаар хаягаар даалгавар биелүүлнэ гэсэн зарын дагуу нэгэн иргэн 11 сая төгрөг өгч залилуулсан байна.
Залилагч этгээд эхний ээлжид таныг ажилд авч байгаа мэтээр товч анкет бөглүүлж авна. Өдөрт 100-500 мянган төгрөг олоход ердөө нэг цаг шаардлагатай гэх мэтээр этгүүлнэ. Бүх даалгавар болон ажиллаа биелүүлсний дараа өсгөсөн мөнгөө шууд банкны данс руу авах боломжтой зэргээр богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох санал тавина. Үүний дараа даалгавар биелүүлж буй үйл явцыг харуулсан хуурамч сайт ашиглан таны мөнгө өсөж байгаа мэтээр харуулж. Өгсөн даалгаврыг биелүүлснээр 10-30 хувиар өсгөх боломжтой зэргээр этгүүлдэг аж.
Иймд энэ төрлийн зар мэдээлэл цахим хуудсуудад их байгаа тул иргэд та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.