Өчигдөр буюу 2025.08.01-аас эхлэн 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэлсэн. Иргэд, олон нийтээс ирүүлсэн эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, ирэх оны төсвийн төсөлд тусгах юм.
2025.08.02-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 20.590 иргэн E-Mongolia болон 11-11 төвд хандаж, саналаа өгөөд байна. Саналыг энэ сарын 14 хүртэл авна. Иргэдийн саналыг E-Mongolia, 11-11 төв, яамдын цахим хуудсаар дамжуулан авч байна.