7-р сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +30…+32 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.