УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Тэгвэл Төсөл, дэд бүтэц хариуцсан Шадар сайдад нэрийг нь дэвшүүлээд байсан УИХ-ын гишүүн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр Засгийн газарт хамтрах саналыг хүлээн аваагүй аж. Түүний оронд 2021 оноос хойш тасралтгүй Шадар сайдаар ажиллаж ирсэн С.Амарсайханыг улираан томилуулахаар Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа. Ингэсгээр Үндэсний эвсэл Засгийн газарт хамтрахааргүй болж байна.