Өнгөрсөн долоо хоногт 3600 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш таван төгрөгөөр чангарч өнөөдөр /2026.06.16/ 3605 төгрөгтэй тэнцлээ. Тодруулбал, монголчуудын олноор үйлчлүүлдэг Найман шарга валют худалдааны төвд ам долларыг авах ханш 3597 төгрөг байгаа бол 3605 төгрөгөөр худалдаж байна. Харин юанийг 501 төгрөгөөр авч 502 төгрөгөөр худалдаж байгаа аж. Тэгвэл арилжааны банкууд ам долларыг 3571 төгрөгөөр авч, 3596 төгрөгөөр худалдаж байгаа бол Монголбанкны нэрлэсэн ханш ам доллар 3576 төгрөг, юань 496 төгрөг байна.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ