Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Өвөрхангай, Өмнөговь, Төвийн цөөн сумдын нутгаар муу.
Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон баруун аймгуудын нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.7 градусаар дулаан, зүүн аймгуудын нутгаар дунджаас 0.1-3.1 градусаар хүйтэн.
Хур тунадас нийт нутгийн 70 хувьд дунджийн орчим буюу түүнээс бага, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх, Увс, Архангай, Өвөрхангай, Дорнодын зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар дунджаас ахиу орсон байна.