Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6265 болж, хоногт 219 шинэ тохиолдол батлагдлаа

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 6265 болж, хоногт 219 шинэ тохиолдол батлагдлаа

Халдварт өвчин судлалтын төвөөс  улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар /2025.06.10/ улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 6265 байна. Мөн гэрээр эмчлүүлж байгаа 768, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 656, хавьтал 36307, нас баралт хоёр байна. Насны бүлгээр нь авч үзвэл 10-14 насны хүүхэд нийт өвчлөгсдийн хамгийн их хувийг эзэлж байгаа юм.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Гэтэл улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдаагүй хүүхдүүд тус өвчнөөр өвдөж байгааг албанынхан анхааруулсаар байна. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.